Чанар бидний зорилт

product/category

Сэндвич хавтан

http://eps.nots.mn

Вакум хөөсөнцөр хавтангийн үйлдвэр

http://eps.nots.mn

Чанарын баталгаа

 

 Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөөний цөм нь гуравдугаар давхарт байрлах Төрийн ёслол, хүндэтгэлийн их танхим бөгөөд Түмэн насан хээ бүхий гол хананы өмнө Монгол төрийн Есөн хөлт Их цагаан сүлд тугийг хүндэтгэлтэйгээр байрлуулжээ. Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимын хоёр талд хэлэлцээрийн өрөөнүүд байрладаг.  

Түүнчлэн эл ордонд 100 хүний суудалтай зоогийн газар болон номын сан, уншлагын газар, хэвлэх үйлдвэр, спорт чийрэгжүүлэлтийн танхим, худалдааны цэгүүд, угаалга, хими цэвэрлэгээ, оёдолчин, үсчин, цайны газар, цэцгийн хүлэмж, эмийн сан, банкны тооцооны төв, холбооны салбар зэрэг үйлчилгээний зориулалттай 40 гаруй өрөө тасалгаатай.

 

 Хэлэлцээрийн өрөө

Өлгүүрийн хэсэг

Төрийн ордонд монгол хүний ур ухаанаар буй болсон ховор нандин бүтээлүүд цөөнгүй бий.

Төрийн ёслол хүндэтгэлийн сандал

Төрийн ёслол хүндэтгэлийн ширээ

   Энэхүү цогцолбор дотор байгуулагдсан дахин давтагдашгүй нэг онцгой байгууламж бол Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө гэр юм. Хүндэтгэлийн өргөө гэрийн загварыг монголчуудын төрт ёсны уламжлал, түүхэн замнал, түүний бэлгэдэл, орон зай, интерьерийн оновчтой шийдлийг харгалзан зохиожээ. Уг өргөө гэрийн эх загварыг Монгол улсын урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Төртогтох зохиож, архитектор, интерьер дизайнер, түүх угсаатны зүйн зөвлөх, уран бүтээлчдийн хамтарсан баг зураг төслийг нь гаргасан байна.

       Энэхүү өргөө гэрийн үүдэн хэсэг дэх төрийн соёмбот төрөл бүрийн, өнгө өнгийн үнэт чулуун чимэглэлт хоёр хавтас бүхий хаалга нь монголчуудын гайхамшигт хүндэтгэлийг илэрхийлнэ. Түүний доод хэсгээр үргэлжлэх хэсгийг бат бөх суурь, газар, ус тэргүүтнийг бэлгэдсэн байгалийн дүрслэлт хээ, угалзаар төгсгөж хатуу зөөлөн хоёр төрлийн материалыг холбож өгсөн байдаг. Зочид гийчид өлмий дор угалз хээгээр чимэгдэгдсэн уламжлалт зөөлөн тансаг ширмэл ширдэг дэвсээстэй буйг харж ороод, дээш дахин харваас алтан хөмрөгт халз, унийн завсраар дорнын тансаг торгон бүс харагдах нь бүхэлдээ хатуу зөөлөн зохилдсон эрхэм тансаг монгол ордны шинжийг агуулсан байдаг.

Өргөө гэрийн дотор төв хэсэгт мөнхөд бадран байх гал голомтын бэлгэдэл болгож уран тансагхээ угалзаар чимэглэгдсэн тэг дөрвөлжин тавцан суурин дээр төрийн ган тулгыг байрлуулж, тулганы ар талд хаш эрдэнийн чулуу, алт, мөнгө, бусад үнэт материалаар чимэглэж хийсэн галын өр буюу түсэргэ байна. Өргөөний баруун, зүүн жигүүрт тус тус зочин гийчин тухлан суух зандан мод, алт мөнгөөр чимэглэсэн сэнтийт суудал байрлана.  Гэрийн хойморт Их эзэн богд Чингис хааны шүтээн зургийг байрлуулcан зандан мод, эрдэнийн чулууг хослуулан сийлж, урлан бүтээсэн гол шүтээний хэсэг байна. Гол шүтээний зүүн, баруун талд монгол түмний шүтээн болсон Нууц товчоо, Үндсэн хуулийн эхийг байрлуулсан байдаг. Түүний өмнө төрийн тэргүүн нарын уулзалтын ширээ, төрийн алтан соёмбот сэнтий,суудал тэргүүтнийг хаш эрдэнийн чулуугаар урлаж, алт, мөнгө, үнэт хатуу модоор чимэглэжээ.

Тус өргөөнд саатан морилогчдын харааны төвд илхэн тусах тэнгэр язгууртны удамт төрийн есөн их билгээр дүрслэн алт, мөнгө, эрдэнийн чулуугаар чимэглэн, үнэт модоор урлан бүтээсэн тооно харагдаж, түүний голд байрлах алтан чимэглэл бүхий болор чулуун хийц, хэлбэр төгс төгөлдөр гэрэлтүүлэг болон тоононоос салбарлах эрдэнийн хээ угалз бүхий унь, монгол уран барилга гэрийн хийц хэлбэрийг тодотгожээ. Төгс хээгээр чимэглэгдсэн дөрвөн халз, түүнийг дагасан найман чимэглэлийн дүрсүүд хана руу бууж, ханын дээд толгойд эртний монголчуудын билгэдэл шонхор шувуу бусад хүчирхэг амьтан, араатан болон бусад сийлбэрийг алтдаж өнгөлсөн байх ба түүний доод хэсэгт цагаан мөнгөөр зурвас үүлэн хээг цутгаж хөөж бүтээсэн байна. Гэрийн нийт тойрог ханыг хатуу хүрэн зандан модоор мөнхийн бэлгэдэл түмэн насан хээг битүү сийлж урласан нь монгол төр түмэн үүрд мөнх цэцэглэн бадрахын билэгддэг байна.

Мэдээг оруулсан: G.Dagiimaa
Эх сурвалж: Г.Дагиймаа


www.nots.mn
дээш